info@vitafitmilk.mn
www.vitafitmilk.mn
11-343434
Бизнесийн нэр: Витафит Милк ХХКХаяг: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж-1, Витафит группийн байрҮйл ажиллагааны чиглэл: Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлҮүсгэн байгуулагч: С.БолорсайханҮүсгэн байгуулагдсан он: 2016 онЦахим хуудсууд: Vitafit Milk | Витафит Милк (Фэйсбүүк)| vitafit_milk (Инстаграм)
Миний хувьд хүнсний салбарт 20 гаруй жил ажиллахдаа эхний арван жилд ундаа, жүүсний үйлдвэрлэлийн салбарт ажилласан бол 2009 оноос эхлэн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна. 2007, 2008 оны үед БНХАУ-ын пробиотикийн тэргүүлэх зэргийн судлаач, эрдэмтэн, хүнсний компанийн захирлын хамт манай оронд ирэхэд туршлага судлах томоохон боломж олдсон юм. Тэд тухайн үеийн Монгол дахь сүү, сүүн бүтээгдэхүүнүүдийг амсаж үзээд нулимаад гаргаж байсан нь намайг их цочирдуулахын зэрэгцээ өнөөдрийн энэхүү компаниа үүсгэн байгуулах сэдэл болсон гэж хэлж болно. Үүнээс үүдэн бид сүү, сүүн бүтээгдэхүүнийг дэвшилтэт технологиор боловсруулан, илүү чанартайгаар үйлдвэрлэх ёстой болохыг ойлгосон. Ийнхүү 2009 онд “ГОЁ” тараг сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрээ байгуулж, монголчуудын хэзээний танил Өглөө сүү, ГОЁ тараг зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж эхэлсэн юм.
Бид анхнаасаа салбартаа шинийг санаачлагч, дэвшилд түүчээлэгч байсаар ирсэн тул өрсөлдөгч компаниудын зүгээс манай бүтээгдэхүүнүүдийг Хятадаас оруулж ирдэг мэтээр нийтэд ойлгуулж, ухуулга хийх гэсэн оролдлогууд жил бүр ирдэг. Энэ нь эргээд бидэнд улам сайжрах, илүү хөдөлмөрлөх ташуур болдог гэж хэлж болно. Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн, 2016 онд бие даасан сүүний үйлдвэр болох Витафит Милк компанийг байгуулан өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж, хэрэглэгчдээ шинэ, чанартай бүтээгдэхүүнүүдээр хангасаар байна.
Бид уламжлалт сүү, сүүн бүтээгдэхүүний шимт байдлыг хэвээр хадгалан, орчин цагийн хэрэглээнд нийцүүлж, өдөр тутамдаа ууж хэрэглэхэд тохиромжтой инновацлаг бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэхийг зорьдог. Мөн бид дэлхийд тэргүүлэгч техник технологийг Монголдоо түрүүлж нэвтрүүлэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг гол зорилгоо болгон баримталдаг тул техник, тоног төхөөрөмж болон түүхий эд, туслах материал нийлүүлэгч компанийг сонгон шалгаруулахдаа ISO стандартыг нэвтрүүлсэн, дэлхийн брэнд болон тэргүүлэгч компанийг сонгон хамтардаг.
Манай компани одоогоор нийт 14 брэндийн 100 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнд дотроо Өлзий, Гоё, Гэр, Өглөө сүү, Сааль сүү, L'Casei пробиотик ундаа, Уудаг аарц, Шар сүүний ундаа, Био йогурт, Балкан йогурт, Kaffa кофе, Пороро сүү, шүүс, йогурт, Unicorn зайрмагны үйлдвэр (Сонгодог, Пороро, Цас, Грация, Гэр бүлийн зайрмаг) гэх брэндүүдийн төрөлжсөн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэдэг. Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүхий л үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо - ISO 9001, хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо - ISO 22000 зэрэг олон улсын стандартыг нэвтрүүлэн чанартай бүтээгдэхүүнүүд эх орондоо үйлдвэрлэн ажиллаж байна.
Витафит милк - Вита гэдэг нь Грекээр амьдрал гэсэн утгатай. Харин фит гэдэг нь эрүүл чийрэг гэх утгыг илтгэдэг.
Бид олон төслүүд дээр зэрэг төвлөрөн ажиллаж байна. Тухайлбал, энэ сард сарлагийн сүүгээр хийсэн шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлнэ. Мөн 12 жилийн турш амт чанараа огт алдаагүй ГОЁ тарагтаа тун удахгүй ребрэндинг хийхээр ажиллаж байна. Цаашлаад олон шинэлэг, инновацлаг бүтээгдэхүүн хөгжүүлэхээр зэхэж байгаа ба бид одоогийн үйлдвэрээс хоёр дахин их хүчин чадалтай шинэ үйлдвэр байгуулах ажилдаа ороод байгаа.
Компани маань 500 гаруй ажилтантай. Үүнээс тал орчим хувь нь борлуулалтын албанд ажилладаг. Бусад ажилтнууд гадаад худалдаа, хангамж, хүний нөөц, маркетинг, сүү бэлтгэл гэх мэт албуудад хуваагдана.
Ойрын дөрвөн жилийн хугацаанд дотоодын хүнсний хэрэглээг өөрсдөө бүрэн хангах зорилтыг дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас Хүнсний хувьсгал үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн жилээс эхлэн орон даяар хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд хүнс үйлдвэрлэлийн салбартаа олон жилийн туршлагатай компаниудад зээлийн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд үүгээрээ бид салбартаа техник, тоног төхөөрөмжийн сайжруулалт хийж, бүтээгдэнүүнүүдээ илүү чанаржуулахаар төлөвлөөд буй. Тиймээс бидний 2025 оноос эхлэн борлуулахаар зэхэж буй бүтээгдэхүүнүүд орчин үеийн залуусын эрэлт хэрэгцээг хангасан, инновацлаг, чанартай бүтээгдэхүүнүүд байна гэдэгт итгэлтэй байна.
Шинэ үйлдвэр байгуулах нь алга урвуулахын төдийд биелэх зүйл биш. Гэхдээ хөрөнгө оруулалт авах, тоног төхөөрөмжөө захиалах нь элдэв асуудалгүй, хугацаандаа явагдах боломжтой. Харин Монголын нөхцөлд газрын зөвшөөрөл авахаас эхлээд гадаад орчноос ирэх сорилт, бэрхшээлүүд бий.