ГОЁ ТАРАГ ХАМГИЙН ГОЁ

Жил бүрийн цагаан сар, шинэ жил зэрэг тэмдэглэлт баяр наадмын өдрүүдээр ширээгээ хамаг байдаг амттай, шимтэй зүйлсээр дүүргээд гэр бүлтэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн дурсамжаа хуучлан ярих хэчнээн сайхан.
Бид хүний юу гэж хэлснийг, юу хийснийг мартдаг хэр нь хэзээ ч ямар мэдрэмж үлдээснийг мартдаггүй.
Анхны хайр, сайн найз, баярын ширээ, аавын цалин буух гээд л бүхий л цаг хугацаанд бидний дурсамжийг дүүргэх амт байсан ГОЁ тараг маань үйлдвэрлэгдээд 15 жилийг ардаа үджээ.